Gandan Monastry

Алтан унжлагат Гал Тахиа жилийн ерөнхий зурхай


ХУЛГАНА ЖИЛТЭН - САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛС НЬ БҮТЭМЖТЭЙ, ШАР ӨНГИЙН ЭД БҮҮ АВ...

Амь, хийморь, сүлд махбод нь маш сайн.

Санасан бодсон ажил үйлс нь бүтэмжтэй. 
Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эе маш баттай. 
Шар өнгийн эд бүү ав. 
Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай.
Алтан гаанжуур, 
Харш суудал ба суудлын өнцгийн, 
Шишидийн засалтай.

1924, 1948, 1972, 1996 оных суудлын нашидүрсүмийн, 
1936, 1972, 2008 оных биеийн мэнгэ голлосны, 1948, 1984 оных амин голлосны засал хийлгэ. 
1936, 1960, 1972, 1996 оны хулгана жилтнүүдийн эрүүл мэнд сайн. 
1924, 1948, 1984, 2008 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул. 
1924, 1948, 1972, 1984, 2008 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 
1936, 1960, 1996 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.

-- Үхэр жилтэй хүмүүс алтан унжлагат ТАХИА жил-д

Хийморь махбодь сайн санасан бодсон зүйлс сэтгэлчлэн бүтнэ. 
Гадна дотны атаа жөтөөнөөс сэргийлүүштэй. 
ХӨХ ХАР УЛААН өнгийн эд эдлэл авхаас аль болох зайлс хийх,
Номын үйлийг дээдлэж бурхан тахилдаа сүсэгтэй байвал сайн.
Алтанганжуур, түнсүмийн засал хийлгэх хэрэгтэй байна. 1937,1961,1973,1997 оны хүмүүсийн хувьд эрүүл мэнд сайн. 1925,1949,1985,2009 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаарууштай. Ланчигдорма, Цэвэгмэдийн чого, цагаан, ногоон дарь эх айлдуул. 1925,1949,1973,1985,2009 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1937,1961,1997 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй. Алтангэрэлийн даллага, дашчийрэвийн сан Ямбийдончир, уншуул.

-- Бар жилтэй хүмүүс Гал Тахиай жилд:

Амь бие сүлд эрхтэн сул байна.
зорисон хэрэгт барцад саад ихтэй. хар цагаан хэл ам атаа жөтөөнөөс болгоомжил. 
Шар өнгөтэй эд эдлэл авахгүй байхийг хичээ.
Номын үйлийг дээдлэж бусдыг хүндлэн сэтгэл санаагаа түвшин байлгах хэрэгтэй. 
хийморийн дарцаг хийсгэ. цагаан шүхэрт хамчуннагва хийморийн сан манал дарь эх айлдуул. сүлд дуудуулах, суудал өнцөгийн засалтай. 1938,1950,1974,1998,2010 оны хүмүүс эрүүл мэнд сайн. 1926,1962,1986 оны хүмүүс илүү түлхүү эрүүл мэндээ хянах хэрэгтэй. ланчигдорма цэвэгмэдийн чого цагаан, ногоон дарь эх айлдуул. 
1938,1962,1974,1998 оны хүмүүс буян хишиг баттай. 1926,1950,1986,2010 оны хүмүүс эд хөрөнгө малын зарлага ихтэй. алтангэрэл, дашчийрэвийн сан, ямбийдончэр, намсрай тахиул.

-- Туулай жилтэй хүмүүс Алтан унжлагат тахиа жилд

Амь, хийморь, сүлд машид дорой байна бүхий л ахуй хөдөлмөр аж байдалдаа хянуур байх нь зөвөө.

Санасан бодсон ажил үйлсэд барчад ихтэй ч бурхан тахилдаа даатган зөв сэтгэлтэй байхад шамдалаар бүтнэ. Гадна ба дотны хэл үг, хар цагаан хэл ам атаа жөтөөнөөс гэмтэй байх. Цагаан, өнгийн эд эдлэл бүү ав.

Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лус-д сэтгэлээсээ сүү идээ ундын дээж өргөл өргөж бай.

Хийморийн дарцаг хийсгэ. 
Алтан гаанжуур, 
Сүлд, 
Дүнсэрийн засалтай.

1939, 1951, 1975, 1999, 2011 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.

1927, 1963, 1987 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул.

1939, 1963, 1975, 1999 оны хүмүүсийн буян хишиг маш сайн.

1927, 1951, 1987, 2011 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.

-- Луу жилтэн

Хийморь сүлд бие мах бодь тань нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй сайн. Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эетэй сайхан байхнээ.

Шар өнгийн эд эдлэл бүү ав. 
Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газартаа чин сэтгэлээсээ өргөл өргөж байгаарай.

Алтан гаанжуур, Суудлын өнцгийн засалтай.

1928, 1952, 1976, 1988, 2012 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.

1940, 1964, 2000 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул.

1928, 1952, 1964, 1988, 2012 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1940, 1976, 2000 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй учир.

Алтангэрэлийн даллага, 
Дашчиравын сан, 
Ямбийдончир, 
Намсрай бурхан тахиул.

-- МОГОЙ ЖИЛТЭН - САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛ БҮТЭМЖТЭЙ САЙН. УЛААН, ХАР, ХӨХ ӨНГИЙН ЭД БҮҮ АВ...

Амь, хийморь, сүлдний махбод нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй сайн. Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эе сайн. Улаан, хар, хөх өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Жанаг гагдог 3 гүрэм Мандал өргүүлэн Түнсүмийн засал хийлгээрэй.

1929, 1953, 1977, 1989, 2013 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1941, 1965, 2001 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, манал, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул.

1929, 1953, 1965, 1989, 2013 оны хүмүүсийн буян хишиг-н найлзуур мод дэлгэрсэн мэт сайн байна.

1941, 1977, 2001 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиулах нь хэрэгтэй.

-- Морь жилтэнгүүд Гал тахиа жилд

Амь, сүлдний махбод нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй. Ажил, гэр бүл найз нөхдийн эвтэй найртай сайхан байна. Харин Шар өнгийн эд бүү авах цээртэй. 
Алтан гаанжуур, 
Логар, 
Шишид, 
Суудлын өнцгийн засалтай байна.

1930, 1942, 1966, 1990, 2002 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1918, 1954, 1978, 2014 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарax. 
Ланчиг дором, 
Цэвэгмэдийн чого, 
Цагаан дархь эх, 
Ногоон дарь эх айлдуул.

1918, 1942, 1954, 1978, 2002, 2014 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1930, 1966, 1990 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, 
Дашчиравын сан,
Ямбийдончир, 
Намсрай бурхан тахиул.


-- ХОНЬ ЖИЛТЭН

Амь, хийморь, сүлдний махбод нь дорой жил. Санасан бодсон ажил үйл саад ихтэй ч хичээл зүтгэлээр бүтэх.

Ажил, гэр бүл, найз нөхдийн сэтгэлд сэв суулган гомдоохоос сэргийлэн харьцах.

Эв эеийг эрхэмлэн. Номын үйлийг дээдэлж, / номын үйл гэдэг нь санаа сэтгэл өөдрөг өрөөл бусдад тусын сэтгэлтэй явахыг/

тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. / хүрээлэн буй орчинтой зөв харицаж мод цэцэг таслалгүй ус мөрөн бохирдуулахгүй цай сүү идээ ундаанаам дээжлэн өргөж явахыг хэлж байгаа болов уу.

Ногоон, цагаан өнгийн эд бүү ав. 
Хийморийн дарцаг хийсгэ. 
Алтан гаанжуур, 
Сүлд дуудуул. 
Амин золиг гаргуул.

1931, 1941, 1967, 1991, 2003 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.

1919, 1955, 1979, 2015 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул.

1919, 1943, 1955, 1979, 2003 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1931, 1967, 1991 оны хүмүүст хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, 
Дашчиравын сан, 
Ямбийдончир, 
Намсрай бурхан тахиулах.

--- БИЧ ЖИЛТЭН - САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛ БҮТЭМЖТЭЙ. АЖИЛ, ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙН ЭВ ЭЕ МАШИД НИЙЦТЭЙ...

Хийморь, сүлдний махбод нь сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй. Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эе машид нийцтэй. Шар өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Амин золиг, Суудлын өнцгийн засалтай.

1920, 1944, 1968, 1980, 2004 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 
1932, 1956, 1992, 2016 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул. 
1932, 1944, 1968, 1992, 2004 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 
1920, 1956, 1980 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.

-- ТАХИА ЖИЛТЭН -

САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛ БҮТЭМЖТЭЙ.

УЛААН, ХАР, ХӨХ ӨНГИЙН ЭД ЗҮЙЛ БҮҮ АВ...

Хийморь, сүлдний махбод нь сайн.

Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй.

Ажил төрөл, гэр бүл, найз нөхдийн эв эе нийцтэй сайн.

Улаан, хар, хөх өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. 
Алтан гаанжуур, 
Амин золиг, 
Жил орсны засалтай.

1921, 1945, 1969, 1981, 2005 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн.

1933, 1957, 1993, 2017 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. 
Ланчиг дором, 
Цэвэгмэдийн чого, 
Цагаан дарь эх, 
Ногоон дарь эх айлдуул.

1933, 1945, 1969, 1993, 2005 оны хүмүүсийн буян хишиг маш сайн.

1921, 1957, 1981 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. 
Алтангэрэлийн даллага, 
Дашчиравын сан, 
Ямбийдончир, 
3 гүрэм
Намсрай бурхан тахиул.

--- НОХОЙ ЖИЛТЭН - САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛ БАГА ЗЭРГИЙН СААДТАЙ. ШАР ӨНГИЙН ЭД ЗҮЙЛ БҮҮ АВ...

Хийморь, сүлдний махбод нь дунд зэрэг. Санасан бодсон ажил үйл бага зэргийн саадтай. Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эеийг эрхэмлэ.

Шар өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Суудлын өнцгийн засалтай.

1922, 1946, 1958, 1982, 2006 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1934, 1970, 1994 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул.

1922, 1934, 1958, 1982, 1994 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1946, 1970, 2006 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.

--- ГАХАЙ ЖИЛТЭН - САНАСАН БОДСОН АЖИЛ ҮЙЛ СААД ИХТЭЙ. НОГООН, ЦАГААН ӨНГИЙН ЭД ЗҮЙЛ БҮҮ АВ...

Хийморийн махбод нь машид дорой. Санасан бодсон ажил үйл саад ихтэй. Ажил, гэр бүл, найз нөхөд эв эетэй амар төвшин. Ногоон, цагаан өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Хийморийн дарцаг хийсгэ. Алтан гаанжуур, Жалцанзэмү вүнжан уншуул.

1923, 1947, 1959, 1983, 2007 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1935, 1971, 1995 оны хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь эх айлдуул. 1923, 1935, 1959, 1983, 1995 оны хүмүүс буян хишиг маш сайн. 1947, 1971, 2007 оны хүмүүст хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.