Gandan Monastry

ГУНГААЧОЙЛИН


Гунгаачойлин дацанг IV Богд Жэвзүндамба хутагт 1809 оны шороон могой жил үүсгэн байгуулжээ. Анх байгуулагдахдаа Баруун дацан нэртэй байсан бол хожим V Богд Жэвзүндамба “Гунгаачойлин” хэмээх нэрийг хайрласан байна. Төвдийн оройн дээд номын мэргэдийн нэг болох Банчин Сономдагвын боловсруулсан гүн ухааныүзлийг голлохын зэрэгцээ Бурхан багш, Майдарын гэгээн хийгээдЗамбуутивын хоёр дээд хэмээх Нагаржунай, Асанга болон ертөнцийнзургаан чимэг хэмээн алдаршсан Аръяадэв, Дармакирди, Дигнага, Васубанду, Гүнапраба, Сакъяапраба хийгээд бусад алдартай Энэтхэг,Төвд, Монгол эрдэмтэн мэргэдийн гүн ухааны зохиол бүтээлийг судалдаг. Эл дацанд VIII Богд Жэвзүндамба хутагт Хувилгааны аймгийн Лувсанчойнзин цоржтой хамт гавжийн дамжаа барьжээ. Гунгаачойлин дацан нь Буддын гүн ухааныг судлах үндсэн дацангуудын нэг мөн. Энэхүү дацангаас эрдмийн оройд хүрсэн олон арваналдартай эрдэмтэн мэргэд төрөн гарчээ. 1937 онд хаагдсан бол 1992 онд дахин байгуулагдсанаар уламжлалт сургалт, хурал номын үйл ажиллагаагаа явуулж байна