Gandan Monastry

УМ МА НИ БАД МЭ ХУМ


УМ МА НИ БАД МЭ ХУМ. 

Тарнийг утгачилан ойлговоос:

/Чандмань эрдэнэ хийгээд Лянхуаг баригч та. Би хийгээд хамаг амьтанд асрахуй, нигүүлсэхүй, бодийн сэтгэлийг үүсгэн соёрх./

Хэмээн урин дуудаж байгаа юм. 

УМ МА НИ БАД МЭ ХУМ гэдэг тарнид: Бурханы хамаг ном бас амьтаныг зовлонгоос гэтэлгэх аргууд агуулагддаг.

Маанийн Зургаан үсэг Бурхан бүгдийн мөн чанараас илүү гэдэг. Илүү нь юу вэ? гэхээр гурван ялгамжаатай байна. 

1. хүнээр заалгалгүй сурдаг.
2. мартдаггүй.
3. би их юм мэдсэн гэдэг омог төрдөггүй. 

Маанийг аль чадхаараа уншиж байвал ач тус хэмжээлэшгүй.

Маанийн ариун шим ач тусны дээд утга нь " ОРЧЛОНГИЙН ЁЗООРООС ГЭТЛЭХҮЙ" юм. 

Маань бол арга билгийн дээд нэгдэл гэдэг.