Gandan Monastry

МОНГОЛ ТУУРГАТНЫ “ МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” УЛСЫН УРАЛДААН


Уг уралдааны зорилго нь мянга гаруй жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхүүлэн дэмжих ,монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7-р сард гаргасан "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлигийн хэрэгжилт, 2015 онд УИХ-аар баталсан “ Монгол хэлний тухай хууль”-ийн 3-р бүлгийн 7 гийн 2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх ажлыг эрчимжүүлэх юм.

Энэхүү уралдааныг Монгол туургатны дунд зохион байгуулдаг нь онцлог юм.

Ерөнхий зохион байгуулагч: МБШТөв Гандантэгчэнлин хийд

Хамтран зохион байгуулагч: 
 БСШУЯ, Төрийн хэлний зөвлөл,
“Монгол бичгийн нийгэмлэг”
,Билгийн мэлмий сэтгүүл, 
 Лавайн эгшиг радио, 
“Гурван-Эрдэнэ” сүсэгтний холбоо.

Монгол түмний минь оюун саруул, мэлмий тунгалаг байх болтугай.