Gandan Monastry

ЖАНРАЙСИГ ДАЦАН


1911 оны 7-р сарын 30 буюу Цагаагчин гахай жилийн зуны илүү сарын шинийн арванд VIII Богд Жэвзүндамба хутагтын лүндэнгээр Мэгжид Жанрайсиг бурхан бүтээх ажил эхэлжээ.  1913 оны 8-р сарын 13-нд Монгол улсын олноо өргөгдсөний III оны зуны сүүл сарын 8-нд Мэгжид Жанрайсиг их шүтээний цогцолборыг бүтээн дуусгаж аравнайлжээ. Ийнхүү их бурханг бүтээж Богд гэгээний билгийн мэлмийг амгалан болгох, Монгол улсын төрийн мэлмийг амгалан болгох хоёр их үйлст нэгэн цаг үед давхцан таарсан нь огтоос санамсаргүй тохиол бус, онцгой учир утгын нэгдлийг илэрхийлж авай.  Төр, түмний шүтээн 80 тохой өндөр Мэгжид Жанрайсиг шүтээнийг Богд хаант Монгол улс тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээсэн билээ. Гэтэл 1937 онд их хэлмэгдүүлэлтэнд өртөж их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Туурга тусгаар Монгол улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжид Жанрайсиг бурханыг Оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан том гамшиг болой. 1940-1960-аад он хүртэл энэ дуганд Монгол Улсын Үндэсний Төв архив байрлаж байсан төв архивыг өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд нь том гараа болсон юм. 1990 онд шашин дахин хурал ном үйл ажиллагаагаа явуулж болох болсноор Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд Соёлын сайдаар дамжуулан ярьж хэлэлцсэний эцэст 1991 оны 2-р сарын 13-нд “Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын 33 дугаар зарлиг гарав. Ингэснээр дахин бүтээх ажилдаа орж, 1996 оны 10-р сарын 27-ны 11:40 мин-д” гал хулгана жилийн намрын адаг сарын 16-ны их тэргэл өдөр морин цагт нээвэй. Үлэмж амгалан гарахын орон, билгийн мэлмий нээгч Мэгжид Жанрайсиг их шүтээнийг бүтээх үйлсэд Монгол улсын хоёр сая ард түмэн бие, хэл, сэтгэлээрээ оролцжээ. Шашны их сургуулийн оюутнууд 2000 Аюуш бурхан сүншиглэж залжээ. Одоо ард түмний өргөсөн Аюуш бурхан 4500 бий. IX Богд Жэвзүндамба хутагтын санаачлагаар Мэгжид Жанрайсиг бурханы 2 талд нь нууцын эзэн буюу Очирваань Бурханыг / 2011.02.27-нд / бүтээн залсан. Мөн Манзушри Бурхан бүтээн зэрэгцүүлэн / 2011.09.29-нд / залсан юм. Тус дуганы хурал нь 1996.10.30-нд эсгий гэрт анх хурлаа хурж байгаад 2004 онд Гандангаас одоогийн шавар гэр дуганыг бариулж өгсөн. Эдүүгээ хурал номоо хурж байна.Монголын II Богд Жэвзүндамба Лувсандамбийдомэ бээр Их хүрээнд судар, тарнийн гүн ухааныг судлах сургууль болох цаньд дацан, Жүд дацанг үндэслэн байгуулсан түүхтэй юм. XII Жарны Шаргагчин хонь жил / 1739  он/ Монголын  II Богд нас сүүдэр арван зургааг зооглосон жилээ анх санаачлан үүсгэж зарлигдсанаар “Жүд санагдэчэнлин” Түвдийн Жүддодмад дацангийн дэгтэй эн түрүүний жүдийн дацангийн үндэс суурь тавигджээ. IV Богд гэгээнтнээс таалж Жүд дацанд анх аграмбын дамжаа бариулсан. Жүд дацан нь дөрвөн аймаг үндэсний номд суралцах гол сургууль бөгөөд эл дацанд суралцагч нь чойрын гурван дацанд гүн ухааны сургалтаа төгсгөж, гавжийн зэрэг цол хамгаалсныхаа дараа дэвшин суралцдаг бөгөөд дандарын дөрвөн үндэсний номыг судлан дүүргэж “ Аграмба ”-ын зэрэг цол хамгаалдаг байв. Аграмбын дамжаа баригчид уг орны тогтоосон ёсыг дагалдан сайн сайхнаар үргэлжлүүлсээр 1937 онд их хэлмэгдүүлэлтэнд өртсөн байна. Монголын Бурхан  Шашны Төв Гандантэгчэнлин хийд 1998 оны захиргааны шийдвэрээр Жүд дацанг сэргээн байгуулсан. Энэ дацан нь анхны хурлаа Дэдэнповронд хурж байгаад 2004 оноос гэр дуганд хурж байсан юм. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн тамгын лам, цогчэн хурлын ловон лам Б. Эрдэнэхүү нь өвлийн адаг сарын шинийн 27-ны хурлыг хуруулж эхэлсэн. 20 жилийн ойг буяны арга хэмжээгээр угтаж анх санаачлан шавь нараа оролцуулан тэр дундаа “Хурд интернэннл” компаний ерөнхий захирал Б. Балдорж манлайлан оролцож шинэ дуган, бурхан шүтээнүүд, арслант ширээ, лам нарын байр, суварга, гадна дотно тохижилт тэргүүтнийг Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд  2011 оны 10-р сарын 27-нд хүлээлгэж өгсөн. 17-р Жарны / Илжиг хэмээх Цагаагчин төмөр туулай жилийн намрын адаг шар нохой сарын шиний нэгэнд шинэ дуганд Дашчийрэв равнай, Жигжид данжүг. Шинийн хоёронд Сандуйн чого, шинийн гурванд Дэмчог хурснаар одоо өдөр болгоны уншлагаа хурж сүсэгтэн олонд ном айлтгалаа уншиж байна. Дацангийн гол шүтээн нь Сандуй, Жигжид, Дэмчог, Гэгээн XIV  Далай багш Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдэд морилон саатаж таарсан юм. Улмаар тус дуганд заларч бурхан шүтээнд равнай өргөсөн. Мөн энэ дуганд Далай багш хийдүүдийн ловон лам нарыг хүлээн авч айлдвараа айлдсан юм.