Gandan Monastry

МАНЗУШИР БУРХАНЫ МАГТААЛ


Буддын шашинд -Жанрайсиг, -Очирваань, -Манзушир бурхадаар гурван эрдэнийг төлөөлөн бэлгэддэг. 

 
Манзушир нь бодьсадвагийн 10 газрыг төгс туулж гарсан учраас бурхан багшийн адил төгс гэгээрэлд хүрсэн ажээ. 
Манзушир бурханы тарнийг тоолон уншвал ухамсарыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. 
Манзуширын догшин дүр нь Жигжид бурхан юм. Хятадын нутаг дахь Утай уулыг Манзуширын орон гэдэг. 
Манзушир бурханы зүрхэн тарни нь “Ум ара база на ди, ум яани ли яа сууха” бөгөөд байнга уншиж байвал харанхуй мунхагаас гэтэлж, оюун ухаан сайжран тэлнэ хэмээдэг.