Gandan Monastry

ДАШЧОЙНПЭЛ ДАЦАН


Дашчойнпэл дацанд Төвдийн алдарт гүн ухаанч Гүнчэн Жамъяаншадүв ламын таван ботийн зохиол бүтээлийг голлохын зэрэгцээ Бурхан багш, Майдарын гэгээн хийгээд Замбуутивын хоёр дээд хэмээх Нагаржунай, Асанга болон ертөнцийн зургаан чимэгхэмээн алдаршсан Аръяадэв, Дармакирди, Дигнага, Васубанду, Гүнапраба, Сакъяапраба хийгээд бусад алдартай Энэтхэг, ТөвдМонгол эрдэмтэн мэргэдийн гүн ухааны зохиол бүтээлийг судалдаг. Энэхүү дацанг II Богд Жэвзүндамба хутагт, хутагт түүний Ёнзин багш Донхор цорж буюу Манзушри хутагт нар Өвөр Монголын Долнуур хэмээх газарт 1736 онд үүсгэн байгуулжээ. Улмаар 1756 онд Ар халхын Их хүрээнд нүүж ирэн суурьшсан. Хожим 1937 оныих хэлмэгдүүлэлтэнд өртсөнөөр дэлхийн анхны их сургууль болох Наландарын хийдээс улбаатай, олон зууны түүхтэй тус дацангийн уламжлалт сургалт, хурал номын үйл бүрмөсөн хаагдсан байна. 1991 онд тус дацангийн номын үйл ажиллагаа дахин сэргэж, хуучны эрдэм номтой мэргэд, багш нарын хичээл шамдлаар уламжлалт гүн ухааны сургалтаа явуулсаар өнөөг хүрсэнТүүнчлэн XIV Далай багшийн ач ивээлээр Энэтхэг дэх Гоман дацангаас буддын гүн ухаанд мэргэжсэн багш нар хүрэлцэн ирж, дацангийн шавь нарт хичээл орж байна. Эл дацан дахин сэргэсэн цагаасаа өнөөг хүртэл 36 гавж шинээр төрүүлсэн бол гэвшийн дамжаа барих ёсыг дахин сэргээснээр 220 гаруй лам нарт гэвшийн зэрэг цол олгоод байна