Gandan Monastry

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн их хамба Чойжамц хамба


Хамба лам Д.Чойжамц нь Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1951 онд мэндэлжээ. Нийслэлийн 10 жилийн 28-р дунд сургуулийг төгсөж, 1976 онд Шашны дээд сургуулийг онц дүнтэй
төгсөөд Гандантэгчэнлин хийдэд голч ламаар долоон жил хурж байгаад 1983 онд Энэтхэгийн Дармасалад гүн ухааны дээд сургуульд гурван жил суралцжээ. 1986-1990 онуудад
Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, 1990-1992 онуудад Да лам, 1993 оноос өнөөг хүртэл Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар ажиллаж байна. Хамба лам Д.Чойжамц нь АБЭТБХын ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны зөвлөлийн гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний төвийн гишүүн, Буддын шашинтны олон улсын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгч гишүүн, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож ардчилалын шинэ үндсэн хуулийг батлалцсан. 1999 онд гавжийн дамжаа барьжээ. Төр засгаас бурханы шашныг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлэн “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, 2007 онд Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнажээ.