Gandan Monastry

ДАРБА БАНДИД АГВААНЧОЙНЖОРДОНДОВ


Дарба бандидийн хошуу Морин  гүний нутаг нь одоогийн Архангай
аймгийн Цэцэрлэг сумын нутаг билээ.
I    - Дарба бандид 1637-1702. Содовжамц
II    - Дарба бандид 1703-1736. Гунгаажамц
III    - Дарба бандид 1737-1810.
Л у вса н го м божа м ц
IV    - Дарба бандид 1809-1852. Лувсантүвдэнванчиг
V    - Дарба бандид 1854-1870.
Хайдавсамданжамц 
VI- Дарба бандид 1870- 1927. Агваанчойнжордондов.
1688 онд I Дарба бандид Содовжамц бээр Ачит цорж, Хатанбаатар, хатан нөхөр сэлт тэргүүнд Умажүгвийн хөтөлбөр хэмээх ном тавьж Хануй, Хүнүй хэмээх хоёр голын уулзах бэлчир Ханан хад гэдэг газар саатаж байхдаа Ламримчимийн шадлүнг тавьж, Умахүрвийн тайлбар зэрэг олон ном зохиосон гэдэг. 
VI    Дарба бандид Агваанчойнжордондов гэх номын нэртэй Дамдинсүрэн нь 1870 оны 4 дүгээр сарын 15-нд одоогийн Цэцэрлэг сумын нутагт нэн ядуу малчин ард Насангийн гэрт төржээ. Их бичгийн хүн гэж нэр нь түгсэн энэ эрхэм, бага балчир байхдаа Энэтхэг, Төвдөд бурханчлагдан тахигдаж байсан том лам Дарба чувилгааны хойт дүр гэж тодорчээ. Дамдинсүрэн багаасаа бурханы сургаал, гүн ухаан, дуун ухаанд гаргууд суралцан, гол төлөв шашны зан үйл, ёс журмыг номносон хэд хэдэн зохиол бичжээ.
Түүний амьдарч байсан Х1Х-ХХ зууны зааг үеийн Агваанлувсанхайдав /1778-1838/, ноён хутагг Равжаа /1803-1856/, Дандар Аграмба /1935-1915/ нарын зэрэг шашныг шинэтгэгч үплтний залгамжлагчид байв. Дамдинсүрэн нь Гунгаа Чойжин, Амдуу нарын аймагт шавилан суусан. Чойрын 5 боть ном үзэж, оорөө нэг боть ном бичжээ. 36 насандаа гавьжийн Дамжаа барьсан. 1904 онд VIII Далай ламыг дагаж ирсэн лам нар, монгол лам нартай ном хаялцан бандида цол хүртсэн, 1921 онд аграмбын дамжаа бариад нутагтаа очоод /Бандид гэгээнтний хүрээ/ Ганжуурын 11 ботийг хэвлэх модон бар сийлүүлэн түүнийгээ өөрөө шүүж үзээд хүрээний ном барлах газар ирүүлжээ. 1921 онд ардын хувьсгал ялмагц өөрийн хувь хөрөнгөө сайн дураар хувьсгалын хэрэгт юриулан өргөж, бурхан шүтээнээ цогцлон ядууст өргөл барьц гарааж, өөрөө 1923 онд “Ариун номын ёс” хэмээх судар зохиожээ.
Бандида гэгээний модон бараар хэвлэсэн Жадамба, Сандуйн жүд, Алтангэрэл зэрэг хөлгөн судрууд, Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Булганы Баян-Агт, Хөвсгөлийн Рашаант болон омнөд зүгийн сумдад тархсан байдаг. Өөрийн мэдлэг боловсролоо ашиглан Монголын Шинжлэх Ухааны Академийн эх үүсвэр болох Судар бичгийн хүрээлэнг байгуулалцан, монгол нутагт буй номын мэргэдийг цуглахыг уриалжээ. Өөрөө нас сүүдэр өндөр болсон тул одөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй, харин одоогийн цагт хүмүүс, төр шашны хэрэгт хэрхэн оролцвол зохих, бүгд зөвлөх засаг буюу бүгд Найрамдах засгийн ач тус, шашин төрийн харьцаа, эртний хос ёсны тухай, эрдэм номын ач тус, ихэс дээдэс эгэл олны харьцаа ямар байвал зохих талаар өөрийн санал бодлоо илэрхийлсэн “Ард түмний ариун ёс оршвой” хэмээх сургаалийн чанартай ном туурвиж, олны хүртээл болгожээ. Түүний энэхүү бүтээлийг Судар бичгийн хүрээлэнгээс эрхлэн 1923 онд хэвлэсэн байна.
Энэ зохиол хэвлэгдээд 80 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй, амьдрах ухаан, нийгэмд байр сууриа эзлэхэд туслах нэн чухал хэмээн Буддын судлалын I дэвтэрт тодотгон дуурсган тэмдэглэжээ.
Дарба бандид 1927 онд 57 насандаа жанч халжээ.