17990361_701932636598298_991328487806753926_o.jpg

МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААДЫН СУДАЛГАА СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд 10цагт нээлтээ хийж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, гавж Ш.Сонинбаяр,Ялгуусан хутагт тэргүүтэй лам хуврагууд хүрэлцэн ирж оролцлоо.
17917548_697228493735379_2023166561288525928_o.jpg

ОЛОН УЛСЫН БУДДИСТУУДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI уулзалтаас жил бүрийн 4 -р сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу МБШТөв Гандантэгчэнлин хийд дэлхийн 41 орны хамтаар 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр /Бямба гараг/ МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав.