Gandan Monastry

Милово бурханы хувилгаан Цэрэндондов 1919-1996


Цэрэндондов хувилгаан нь Шилүүстэй суманд нь 1919 онд төрсөн. 1924 онд Дилов хутагт, Арь гэгээн нар Цэрэндондовыг Милово бурханы 4-р дүрээр тодруулж Отгон суманд байсан Гандантэгчилэн хийдэд хутагтын сэнтийд залсан байна. Цэрэндондовыг ид номын хүч сууж байх цагт цагийн байдал хатуурч шашны мөр мөхөсдөхөд бусдын адил амьдралын мөр хөөж 1947 оноос Шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, худалдаа бэлтгэлийн ангид агентын ажил эрхэлж, улсад тасралтгүй 40 жил хөдөлмөрлөсөн агаад үүнийг нь төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50,60,70 жилийн ойн медаль, 5,6,7-р 5 жилийн гавшгайч худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж,аймгийн 3 удаагийн аварга ажилтан болсноор тэтгэвэрт гарсан. 1996 онд 77 насандаа жанч халсан.