Gandan Monastry

Сар шинийн босгон дээр шагналын хур буулаа. /2017.02.24/


XVII жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн зарим лам хуврагуудыг шагнасан сайхан үйл явдал боллоо.
21-р зууны анхны "Хүрээ цам"-ыг дэглэн гаргах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, монголын шашин, соёл урлагт онцгой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да лам, Монголын Бурханы шашны дээд сургуулийн захирал, "Билгийн мэлмий" сонины редакцийн гишүүн Х.Бямбажав гуайг ''Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон''-гоор шагналаа. Уншигч олныхоо өмнөөс талархал илэрхийлж байна. 
Монголын шашин, соёл өнөд удаан шинийн саран мэт арвидан дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн: ''Хэвлэл мэдээллийн' албад