Gandan Monastry

Балин адислах хурал боллоо. /2017.02.22/


Халхын Өндөр гэгээн Занабазарын гаргасан ИХ ХҮРЭЭ дэг ёсны уламжлалын дагуу тарнийн гүн ухааны зан үйлийг хөгжмийг бүрэн зэмсэгийн хөг аялгуу өргөж, зуун найман цан дэлдэн буулгаж уншдаг хурал юм. Хурлын үеэр Өндөр гэгээнд зориулсан Пунцог гүсүм хэмээх түүний арван таван төрөл үеийн залбирлыг лам хуврагууд уншина. 
Ийнхүү жилийн эцэст бүх сүм хийдүүд балин тахилаа сольж, шинээр урлан, бурхан шүтээндээ өргөдөг уламжлалтай. Энэ хурал нь Монголын цагаан сард зориулж сүм хийдийн лам ХУУЧИН НОМЫН ХУРАЛ хэмээх гурван өдрийн их хурал, битүүний шөнө Балдан ЛХам сахиус, Бурхан багш тэрсүүдийн багш нарыг дарсан 15 хоногийн ИХ ЕРӨӨЛД зориулсан буян номын угтал гэж хэлж болно.
Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонины 2016 оны 1 дүгээр сарын №159 дугаараас
Гэрэл зургийг: С.Гансүх