Gandan Monastry

МАРГААШ АРВАН ХАНГАЛ ХУРЖ, СОР ЗАЛНА. /2017.02.25/


Маргааш өвлийн адаг сарын билгийн тооллын 29, аргын тооллын 2017.02.25-ны өдөр, Бямба гараг.
Энэхүү билэгт сайн өдөр МБШТөв Гандантэгчинлэн хийдийн Гандан дуганд бүтэн өдрийн турш 10-н хангал сахиус хурж, орой Чойжоо дүгжүү гаргаж, сор зална.
Сор залах үйлийг жилд ганц удаа зохион байгуулдаг.
Дүгжүү хэмээх том балинг гаргаснаар насны барцад саад, өвчин зовлон, үгүйрэл хоосрол, үйлс хазайх зэрэг гэм арилах нигууртай хэмээдэг.
Эрхэм сүсэгтэн та ирж буй гал тахиа жилдээ хотол түмнээрээ эрүүл энх, өвчин зовлонгүй, урт удаан наслаж, ажил үйлсээ даатгахын зэрэгцээ Их Монгол оронд минь элдэв байгалийн гамшиггүй, төр улс минь төвшин сайхан, түмэн олон минь амгалан байхын тухайтад 10-н хангал сахиусандаа сайтар залбиран даатгаарай. 
Авралт гурван эрдэнийн адистат ивгээлээр алив сансан зүйл, хүссэн хэрэг үйлс бүтээл бүгд өрнөн дэлгэрч, үтэр түргэн эцэс тусыг олох болтугай.