Gandan Monastry

Халхын 84 шидтэний нэг, Нарованчин Гэгээн Билэгт овогтой Пүрэвжав (1873-1895)


Нарованчин гэгээн Б.Пүрэвжав нь Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчин гахай жилийн зуны эхэн сарын 29-нд Засагт хан аймгийн Хошууч бээсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Цагаан асга гэдэг газар 1873-06-06 өдөр ард Билэгтийн хүү болон төржээ.

1892 онд Нарованчин гэгээн Пүрэвжавын бие лагшин чилээрхэхэд Дилова хутагт Жамсранжав түүний төрсөн газар Цагаан асгыг тахиж, Эрдэнэбадрах гэж өөрчилсөн байдаг.

1877 онд Нарованчин гэгээн Б.Пүрэвжавыг 5 настай байхад нь Монголын төр шашны тэргүүн 8-р богд Жавзандамба хутагтаас Нарованчин гэгээний дүр мөн хэмээн зарлиг ирж, Пүрэвжав хүүг Засагт хан аймгийн Хошууч бээсийн нутагт орших Нарованчин хийдийн хамба гэгээний сэнтийд залжээ.Нарованчин гэгээн Пүрэвжав нь 5 насандаа банди, 10 насандаа равшун, 19 насандаа гэцэл сахил тус тус хүртэж 1894 онд Богд Жавзандамбыг Эрдэнэзууд залрахад адис хүртэж, Билэгт Номун цолоор шагнуулсан байна.

Нарованчин гэгээн Пүрэвжав нь төрөлхийн хурц, ширүүн, догшин зантай ч түүний цаглашгүй их ид шид, номын гэгээрэл нь мөнхийн хүч байлаа.

Нарованчин гэгээн Пүрэвжав нь цэл залуухан 27 насандаа буюу Чин улсын бадаргуулт төрийн хөхөгчнн тахиа жил буюу 1895 оны зуны дунд сард бурханы зарлигаар жанч халжээ. Гэгээнтнийг Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн нутаг Шүтээний шинэ ус гэдэг газар нутаглуулжээ.