ОЛОН УЛСЫН БУДДИСТУУДЫН ӨДӨР

Өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI уулзалтаас жил бүрийн 4 -р сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу МБШТөв Гандантэгчэнлин хийд дэлхийн 41 орны хамтаар 2015 оноос жил бүр ёслол төгөлдөр монголын лам хуврагууд болон сүсэгтэн олны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.
Ийнхүү маргааш буюу 2017 оны 4-р сарын 8-ны өдөр /Бямба гараг/ МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд тэмдэглэн өнгөрүүлэх талаар та бүхэнд сонордуулж байна.Ерөнхий хөтөлбөр:
11:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана. 
11:55 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй зочид төлөөлөгчид Мигжэд Жанрайсиг бурханд хадаг, зул сэлт тахил өргөнө. 
12:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд төр түмний их шүтээн, Мигжэд Жанрайсиг бурханд МАНДАЛ өргөнө. 
12:10 цагт Нийт лам хуврагууд, сүсэгтэн олны хамтаар Гавсүм, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жинлавцогзол, X Богдын нүржин солдэв зэрэг номуудыг хурна. 
12:30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олны хамтаар Төр түмний их шүтээн Мигжэд Жанрайсиг бурханы өмнөх талбайд ТҮҮХЭН ФОТО ЗУРАГ авхуулна.
13:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын айлдвар ерөөл айлдана.
Ерөнхий зохион байгуулагч:
МБШТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо