АСРАХУЙН ӨГЛӨГТ ШАМДЛАА

Харааны 90 хувийн алдагдалтай Д.Лхагвасүрэн хэмээх нэгэн аав хамрын амьсгал сэргээх, таславч тэгшлэх унтуулгатай хагалгааны төлбөр 350.000 төгрөгийн тусламж хүссэний дагуу бид 520.000 төгрөгийн хандив цуглууж үүнээс 350.000 төгрөгийг хамрын хагалгааны төлбөрт өгч, 170.000 төгрөгийн бэлэн мөнгөний туслалцаа үзүүллээ. 
Төрөлхийн хараагүй төрсөн Д.Лхагвасүрэн гуай 1983 онд баруун нүдэндээ, 1985 онд зүүн нүдэндээ хагалгаа хийлгэснээр гэрэл мэдрэх төдий 10 хувийн харааны чадамжтай болжээ. Өдгөө 14 болон 16 настай 2 хүүгээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж буй Д.Лхагвасүрэн гуай 8 настайдаа чарганаас унаж хамраа мурийлгасан гэж хуучилсан бөгөөд нас ахих тусам нэг хамар нь амьсгалахаа байж, түүнээс үүдэлтэй байнгын хүчилтөрөгчийн дутагдалд орж толгой өвдөх, амархан ханиад шуухина тусах зэргээр өвчин ороох болжээ. Иймээс улсын 1 дүгээр төв эмнэлэгт үзлэг шинжилгээнд орсноор хамрын хагалгаа яаралтай хийлгэх хэрэгтэй гэж эмч нар зөвлөсөн байна. Энэхүү хамрын амьсгал сэргээх, таславч тэгшлэх хагалгааг эрүүл мэндийн даатгалаас төлдөггүй, хувь өөрөө төлөх ёстой юмсанж. 
Юутай ч бид Д.Лхагвасүрэн гуайн хүсэл горилыг биелүүлж хамрын хагалгааны төлбөр 350.000 төгрөг болон өдөр тутмын амьдралд бага ч гэсэн нэмэр тусаа үзүүлэх 170.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэндээ баяртай байна.
Лхагвасүрэн гуайн хагалгаа амжилттай болж, түргэн илааширч, цээж дүүрэн амьсгалж, саруул сайхан болно гэж найдаж байна.Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардалд хандив өргөсөн Ганболдын гэр бүл, үр хүүхдүүд, Чулуунаа, Талийгаач Жавзанхандын үр хүүхдүүд, гавж Д.Нямсамбуу багш, Б.Есү болон Сосорбарам нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.Өглөгийн эзэн, нөхөр сэлт нугуудын 
Энэ насны хэрэг бүтээд
Барцад саад, тотгор амирлаад 
Өлзийт хутагт санасан хэрэг нь сэтгэгчилэн бүтэх болтугай.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо