“МИНИЙ МОНГОЛ БИЧИГ” уралдаан

Уралдааны зорилго: Мянга гаруй жилийн түүхтэй үндэсний монгол бичгийг сурах, сургах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхүүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 7-рсард гаргасан "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлигийн хэрэгжилт, 2015 онд УИХ-аар баталсан “Монгол хэлний тухай хууль”-ийн 3-р бүлгийн 7-ийн 2-т заасан 2025 оноос хос бичгээр төрийн албыг хөтлөх ажлыг эрчимжүүлэх, “Үндэсний шашин соёлын эх сурвалж”-тай танилцах зорилгоор энэхүү уралдааныг нийт монгол туургатны дунд зохион явуулах Уралдааны ангилал:  1. ЕБ-ын дунд сургуулийн 7-9 ангийн сурагчид 2. ЕБ-ын ахлах сургуулийн 10-12 ангийн сурагчид 3. Насанд хүрэгчид /оюутнууд, хүрээ хийдэд ажиллаж, шавилан сурч буй лам хувраг, бүх насны монгол бичигтэнгүүд/ 4. Мэргэжлийн багш нар /монгол бичигтэн бага, дунд ангийн багш нар/ 5. Бүтээл Уралдааны хэлбэр, хугацаа: Уралдааныг биечлэн болон эчнээ хэлбэрээр зохион байгуулах бөгөөд уралдааны бүртгэлийн хугацаа 2017 оны 04 -р сарын 10 -аас 04 -р сарын 20 -ны 18.00 цаг хүртэл МБШТөвийн Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн “Монгол бичиг”-ийн өргөө сургалтын танхимд хүлээн авна. Уралдаанд оролцогчид биечлэн ирж бүртгэлд хамрагдах ба уралдаанд оролцох бүтээлийг дээрх хугацаанд, хаягаар хүлээн авна./Багш, эцэг эх, асран хамгаалагч төлөөлөн бүртгүүлж болно./ 7-12 р ангийн суралцагчид: - 2017 оны 04 –р сарын 22 –нд 10 цагт “Өндөр гэгээн Занабазар”-ын нэрэмжит Шашины Их Сургуулийн танхимд хүрэлцэн ирж оролцоно уу. Мэргэжлийн багш нар болон Насанд хүрэгчид: - 2017 оны 04 -р сарын 23 –нд 10 цагт “Өндөр гэгээн Занабазар”-ын нэрэмжит Шашины Их Сургуулийн танхимд хүрэлцэн ирж оролцоно уу. Уралдааны дүн: - 2017 оны 04 -р сарын 24 -нд “Монгол бичгийн нийгэмлэг” цахим хуудсанд байрлуулна. Шангал гардуулах ёслол: 2017 оны 04 -р сарын 25 -нд 11 цагт МБШТөвийн Гандантэгчэнлин хийдийн “Их гэр” өргөөнд болно. Номын шагнал: 2017 оны 04 –р сарын 25 –нд 15 цагт МБШТөвийн Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн “Монгол бичиг”-ийн өргөө сургалтын танхимд гардуулна./Дээрх цахим хаяганд номын шагналтангуудын нэр байрлана./ Жич: Тодруулах утас: 99086033,88084223  Уралдааны сэдэв, дүгнэх журам: 1. Уралдаанд оролцох хүүхдүүд 7-9 р анги, 10-12 р анги гэсэн ангилал уралдааны комиссын баталсан даалгаврыг алдаагүй зөв, цэвэр сайхан бичиж уралдана. 2. Уралдаанд оролцох дунд, бага ангийн болон мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид уралдааны комиссын баталсан тусгай сэдвийн дагуу 250 хүртэл үгтэй найруулан бичлэг, зохиомж, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эссэ бичих 3. Бүтээлийн ангилалд оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг материалаар сургаал үгс болон яруу найргийн утга яруу мөртөөс сонгон урнаар бичих, зурах, сийлэх, оёх, наасан бүтээлээр оролцоно. Уралдаанд оролцогчдыг алдаагүй зөв, хичээнгүй цэвэр бичсэн болон тухайн сэдвийн агуулга, найруулгын бүтэц, зөв бичгийн чадвар, сонгодог монгол бичгийн хичээнгүй сайхан тигээр бичсэн зэргийг харгалзан шалгаруулна. Ангилал тус бүрт: 1.Тэргүүн байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 2. Дэд байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал 3. Гутгаар байр медаль,өргөмжлөл, мөнгөн шагнал 4. Тусгай байр өргөмжлөл, үнэ бүхий зүйл 5. Багш нарын ангилалд байр эзэлсэн тав хүртэл багшийг БШУЯ-ны шагнал “Үндэсний бичиг, соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр шагнана. 6. Уралдааны нийт оролцогчдоос.- “Шилдэг 2 оролцогч”-ыг шалгаруулж, медаль, өргөмжлөл, гадаадад аялах эрхийн бичиг/Байгаль далай, Итгэлт хамба/-ээр шагнаж урамшуулна. Ерөнхий зохион байгуулагч: МБШТөв Гандантэгчэнлин хийд Хамтран зохион байгуулагч: БСШУЯ, Төрийн хэлний зөвлөл,“Монгол бичгийн нийгэмлэг”,Билгийн мэлмий сэтгүүл, Лавайн эгшиг радио, “Гурван-Эрдэнэ” сүсэгтний холбоо.
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо