ОЛОН УЛСЫН БУДДИСТУУДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Өнгөрсөн 2014 оны 12 дугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI уулзалтаас жил бүрийн 4 -р сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу МБШТөв Гандантэгчэнлин хийд дэлхийн 41 орны хамтаар 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр /Бямба гараг/ МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав. Энэхүү ёслолын арга хэмжээнд Дэлхийн Буддистуудын Дээд Чуулганы Ерөнхийлөгч, Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлын Ерөнхийлөгч, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Их шанзодба А.Ариунжаргал, Сажа ёсны Занабазар ринбүчи тэргүүтэй лам хуврагууд, сүсэгтэн олон хурал чуулж тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.