МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААДЫН СУДАЛГАА СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

Эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр Шашны Дээд Сургуулийн хурлын танхимд 10цагт нээлтээ хийж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, гавж Ш.Сонинбаяр,Ялгуусан хутагт тэргүүтэй лам хуврагууд хүрэлцэн ирж оролцлоо. Хурлын үеэр Доктор З.Лонжид "Наро банчэн хутагтын тухай судалгааны тойм" сэдвээр, Доктор Г.Мягмарсамбуу "Заяын хүрээний Гүж лам Батсуурийн амьдрал, үйл ажиллагааны тухайд" сэдвээр, Доктор Л.Алтанзаяа "Дарь-Эх даяанч ламд холбогдох нэгэн мэдээ" сэдвээр, Докторант Н.Амгалан "Сайн ноён хан аймгийн Хамба гэгээн хутагтын төвд намтарын мэдээ" сэдвээр, Доктор Ч.Хулан "Дүрвэх хөдөлгөөн ба шаврон хувилгаан О.Лувсанданзаны намтрыг тодруулахуй" сэдвээр, Доктор З.Нинжбадгар, Доктор Х.Мэндсайхан нар "Халхын Засагт хан аймгийн Ялгуусан хутагтуудад холбогдох архивын баримтын тойм" сэдвээр, Доктор Г.Очирбат "Дилов хутагт бусдын дуртгалд" сэдвээр, Докторант Ж.Лхагвадэмчиг "Хаана төрөхийг төрүүлэхийг мэднэ-Хутагт хувилгаад ба Төр" сэдвээр, Докторант Б.Жамбал "Далай гүний хошууны IV дүрийн Бандид ламтанд зориулсан нэгэн залбирлын тухай" сэдвээр, Докторант Я.Ганзаяа "Сайн ноён хан аймгийн Агь үйзэн гүний хошууны Арвайн хүрээний Бандид ламтаны намтар түүхийн судалгаа" сэдвээр, Дэд профессор Чой.Хатанбаатар "Говийн ноён хутагт судлалын тухайд" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.