Xанш нээх өдөр

Xанш нээх өдөр. Энэ өдөр амьд байгалийн амьдрал сэргэж, амьтад ичээнээсээ гардаг гэдэг. Монголчууд бидний дунд дэлгэрсэн Бурханы шашны ухааны нэг нь зурхайн ухаан юм. Зурхайн ухаанаар Монгол оронд тохиодог цаг улирлуудыг ерөнхийд нь дөрвөн улиралд хуваахаас гадна, бага хорин дөрвөн улирал гэж хуваадаг. Ханш нээх гэдэг нь энэхүү хорин дөрвөн бага улирлын нэг буюу хаврын нэгэн улирлыг хэлж байгаа юм. Хаврын улиралд хаврын амьсгал орох, хур усны улирал эхлэх, ханш нээх зэрэг багтана. Ханш нээх өдөр нь тусгайлан зан үйл үйлддэг онцгой өдөр биш юм. Одоо цэцэг ногоо ургадаг сайхан улирал нь эхэлж байгаа гэсэн үг. Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр нэрлэх болсон юм. Энэ өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 4-ны өдөр тохиодог. Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл нь ханш нээх өдөр юм. Тиймээс манай ард түмэн дэлгэрч дээшлэх өдөр гэж билгэшээдэг. Ханш нээх өдрөөр гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай. Энэ өдөр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, газар тариаландаа бэлтгэх үйлд яриа байхгүй тохиромжтой. Сүсэгтэн олон бүрлээчдийнхээ газрыг эргэж, тэдэндээ зориулж буян ном хуруулж, хүн амьтан баярлуулж үйлддэг болсон, энэхүү өдрийг талийгаач нарынхаа газрыг эргэж очдог өдөр хэмээн буруу ойлгож байна. Хятад хүмүүс талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг байна. "Энэ бол Монголчуудын ёс биш" Монголчууд бид талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн юм харин Хятадууд газар гэсэхээр өвөг дээдсийнхээ шарилыг эргэж очдог. Тиймээс энэ бол Хятадын ёс заншил юм. -Дүйчин өдөр шиг тусгайлан унших тарни, ном байдаггүй. Харин байгаль дэлхийдээ идээ ундааныхаа дээжийг өргөж бол болно.
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо