Мэгжид Жанрайсиг бурханы түүх

. Мэгжид Жанрайсиг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн  өвчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар  зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
    1911 онд Монголын төр шашны тэргүүн VIII Богд Жавзандамбын мэлмий чилээрхэхэд, энэрлийн бэлэгдэл Мэгжид жанрайсиг бурхныг шинээр бүтээх мөн түүнд зориулан сүм босгох зарлиг буулгасан. Энэхүү бурхныг  Богд гэгээний тохойн хэмжээгээр 80 тохой (26м) өндөр бүтээвэл сайн хэмээн өөрөө айлджээ.Ингээд бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн суурь Далхын (одоо Гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон) дэнж дээр баригын ажил эхэлж, Монголын ард түмэн мөнгө болон зэсэн аяга, шанаганд Богд уулын хойд голоос дэнж хүртэл цувран зогсч, аяга, шанагаа газарт хүргэлгүйгээр ус зөөж, хийдийн суурийг тавихад гар бие оролцож байжээ.Их шүтээнийг бүхэлд нь зэсээр бүтээж, 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимсэн байна. 
             Түүнийг тойруулан 1 түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн 8 сэлтийг тойруулан байрлуулжээ. Энэ нь Жанрайсиг бурханы ивээл өршөөлийг үржүүлэхийн ерөөл юм. Ийнхүү Жанрайсиг бурханы хийд 1913 онд баригдаж дуусчээ. Жанрайсиг бурхныг бүтээх цаад шалтгаан нь Монгол улс байгуулагдсаныг  олноо зарлан, тунхагласан явдал юм. Их бурхныг залснаар 24 жилийн дараа хэлмэгдүүлэлтийн жил эхэлж, 700 гаруй сүм хийд, хэдэн мянган бурхан, суврагыг устгасны дунд Жанрайсиг бурхан өртсөн байна. Дэлхийн 2-р дайны үед бурхныг буулгаж, судрыг тээвэрлэн, алт, мөнгө, эрдэнэсэн чимэглэлийг тонон, их биеийг орос руу сумны үйлдвэрт хайлуулж, сум хийсэн юм.1991 оны 4 сарын 22-нд Жанрайсиг бурхныг дахин бүтээх ажлд Монголын ард түмэн хичээн зүтгэж, хандив, сэтгэлийн өргөлийг шингээн цогцлоосон билээ. 26,5 м өндөр шинэ Жанрайсгийг бүтээхэд 20 тонн эх орны Эрдэнэтийн зэсийн цутгамал, 27 тонн ган орсон. Бурхныг 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүйгээр нийлүүлэн бүрхэж, Монгол орны маань хөрсөнд оршдог очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2000 гаруй төрлийн үнэт эрдэнийн чулуугаар чимжээ. 
             Эдгээр үнэт эрдэнийн 300 нь зөвхөн титэмдээ чимэглэсэн байдаг юм. Бурхны их биеийг  Монголын өргөн уудам нутгийн нуга хөндий, уул толгод бүрийн шим шингэсэн тариа дээжис, төрөл бүрийн идээ, ундаа 27 тонн эмийн ургамал, арц, 332 Буддын сургаалийг эмхтгэл ба тайлбар ариун судар, Буддын  ховор хувцас хэрэглэл болон 2 сая тарни бүхий ном мөн бүрэн тавилгатай гэр, морин хуур, 9 эрдэнийн чулуу зэрэг өргөлийг зүйлсээр дүүргэсэн байдаг
     Бурханы гартаа барьсан хадгийг урлахад  Энэтхэгийн 7 өнгийн хоргой, 500 м цэвэр торго орсон. Бурхны урд хангай Хэнтийн нурууны хуш модоор 9 эрдэнэ болон Буддын 8 тахилыг товойлгон хийсэн, Монголын хамгийн том буюу 1.65м өндөр тахилын ширээг сэнтийлсэн юм. Ийнхүү 1996 оны 10-27-нд Мэгжид Жанрайсиг шүтээн нь манай соёлын төдийгүй, үндэсний сэргэн мандлын билэг тэмдэг, 
  Монгол төр улсын тусгаар тогтнол, ард түмний билгийн мэлмий өнө мөнхөд гэгээн тунгалаг байхыг бэлэгдэн, хүмүүн төрөлхтний энэрэл нигүүсэл, энх амгалангийн дээд эрмэлзлийг төгс утгыг бүрнээ илэрхийсэн, Монгол түмний хойморт ашид заларсан билээ.  
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо