21 Дарь Эхийн магтаал


(монгол орчуулга)

Ум! Гэтэлгэгч Эх Хутагт Дарь Эхэд мөргөмүй.

1.Мөргөмүй!
Орчлонгийн зовлонгоос түргэн баатарлан гэтэлгэгч эх
Мэлмий нь агшнаа цахилах гилбэлгэн мэт эх
Гурван өртөнцийн итгэлийн нигуурын лянхуан
Тоорцогийг нээснээс гарсан эх.

2.Мөргөмүй!
Намрын саран мэт бүхнээ дүүрэн
Зуунтаа давхарласан нигурт
Мянга мянган оддын чуулганаар
Машид ялгарсан бадрагч гэрэлт эх

3.Мөргөмүй!
Шаргал хөх уснаас мэндэлсэн лянхуагаар
Мутраа нэн чимэглэсэн эх
Өглөг хичээл хатуужлыг эдлэн амирласан
Тэвчээр дияны явдлын орон ямагт эх

4.Мөргөмүй!
Түүнчлэн ажирсны үснэр
Түрдэх хязгааргуй ялгуулсан явдалт эх
Хамаг чинадад хүрэхуйг олсон Бодьсадва нар
Хэзээд ямагт шүтэн дээдэлсэн эх

5.Мөргөмүй!
Дүд да ра хум үсгээр
Хүсэхүй зүг бүхэн огторгуйг дүүргэгч эх
Долоон өртөнцийг өлмийгөөрөө дараад
Даруй хоцроолгүй бүгдийг ирүүлэн чадагч эх

6.Мөргөмүй!
Хурмаст гал тэнгэр Асур хийгээд 
Хий тэнгэр элдэв эрх баялагт тэнгэрүү дэд тахигдсан эх
Жүнбо роолан Диса нар хийгээд
Ягчисын чуулганыхан өмнөөс магтсан эх

7. Мөргөмүй!
Драд хэмээх хийгээд пад хэмээхээр
Чинадсын заслан хүрдийг машид эвдэгч эх
Баруунаа хумьж зүүнээ жийсэн хөлөөр дарж
Шатаамал гал сүлжилдэхүй машид бадрагч эх

8.Мөргөмүй!
Дүрэ-гээр их аюулт шимнусын
Дарагдашгүй баатарыг магад дарагч эх
Уснаас мэндэлсэн царайгаа догшин дүртэд зохиож
Улмаар бүх дайсныг үлдээл үгүй бусниулагч эх

9.Мөргөмүй!
Гурван эрдэнэсийн бэлгийн мутарын
Хуруугаар зурхэндээн магад чимэглэсэн эх
Хоцроол уугуй зугийн хүрдээр чимэглэсэн
Хэзээд өөрийн гэрлийн чуулганыг уймцуулэгч эх

10.Мөргөмүй!
Тумэнтээ машид баясгалант жавхлантайа
Тэргуун титмийн гэрлийг зэрэглэсэн эрхитэй эх
Инээн маш инээн Дуддара бээр
Муу шулмас болоод өртөнцийг эрхэндээ зохиосон эх

11.Мөргөмүй!
Газар дэлхийг тэтгэгч аймаг чуулгануудыг
Гүйцэд ирүүлэн чадагч эх
Хилэн уурлалтыг уйлдэж хум үсгээр
Хоосрол угуйрлээс хамгийг нэн гэтэлгэгч эх

12.Мөргөмүй!
Шинэ сараар титэмлэн чимэглэсэн үзэсгэлэнтэйөэ
Тунамал чимгүүд нь тунгалаг бадрангуй эх
үсний доторхи Ханьцашгуй гэрэлтээс
үргэлжид машид гэрлийг бадруулан зохиогч эх

13. Мөргөмүй!
Эцсийн галбын бадрах гал мэт
Энгуй бадрах эрхэсийн төвд залрагч эх
Баруунаа жийж зүүнээ хумин хүрдэн эргуулэхуйөэ баясгалант
Бүхнээс буцаахуйяа бэрх дайсны омгийг баатарлан дарагч эх

14. Мөргөмүй!
Газар дэлхийн элгийг мутрын
Алга бээр дэлдэн өлмий занчигч
Ууралтыг уйлдэж Хум усгээр
Долоон зэрэг бугдийг дарагч эх

15.Мөргөмүй!
Амгалант эх, буянт эх, амирлангуй эх
Ашид гаслангаас гэтэлсэн амирлангуй авирт чанарт эх
Суха Ум лугаа унэнхуу төгссөн тул
Самуун их хилэнцийг дарсан чанарт эх

16.Мөргөмүй!
Хамгаас бужихуйг таалан баясаад
Хэтэрхий дайсны биөийг сайтар дарагч эх
Арван үсэгт арвис тарнийг байгуулсан
Ухааны хум үсгээр хамгийг гэтэлгэгч эх

17.Мөргөмүй!
Дүрэ хөлөө дэлдэснээр
Хум дүрт хөрөнгө усэгт эх
Сүмбэр уул Мандара Гэлаша хийгээд 
Гурван өртөнцсийг хөдөлгөх чанарт эх

18. Мөргөмүй!
Тэнгэрсийн нуур дахь дүртэй
Гөрөөсөн бэлгэтийг мутартаа агуулсан эх
Да ра хоөрыг өгуулэх пад усгээр
Хор бухнийг үлдээлгуй эвдэгч эх

19.Мөргөмүй!
Тэнгэрийн чуулган , хаад хийгээд
Тэнгэр хийгээд хүмүүн буюу тэрбээр шүтэгдсэн эх
Хамгаас хуяг мэт бат баясгалант сэвжидтэйөэ
Тэмцэл хэрүүл болоод муу зүүдийг арилгагч эх

20. Мөргөмүй!
Нар саран тунгалаг түгээмэл
Хоөр мэлмийд нь гэрэл тодорсон эх
Ха ра хоөрыг өгүүлэн Дүд дара-гаар
Хүчтэй хатуу хижиг өвчнийг арилгагч эх

21.Мөргөмүй!
Тэр ямагт гурвыг зохиосон 
Тэнцэшгуй амгалангийн хүч лугаа үнэхээр төгс эх
Ад хийгээд ролан ягчисын чуулганыг
Аюутган дарагч дээд Дүрэ чанарт эх...

Язгуурын арвис тарниар магтахуй хийгээд
Мөргөхүй эдгээр нь хорин нэг болой...

(ДАРЬ ЭХ БУРХАНД ӨРГӨХ ДӨРВӨН ХОТ МАНДАЛ ТАХИЛ ОРШВОЙ)
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо
123456

At vero eos et accusamus et iusto odio.

http://t.co/sBav7dm огноо