gandan.mn

Gandan monastery
Бадам лянхуа цэцгийн дэнлүүний наадамд оролцов.
Sunday, 19 May 2013 15:04

Солонгос улсын Сөүл хотын Юн дүен хүэ дүүрэгт Бурханы шашинтай улс орнууд Бурхан багшийн их дүйчэн өдрийг тохиолдуулан өөр өөрийн онцлог шинжийг сурталчилан Бадам лянхуа цэцгийн дэнлүүний наадамд оролцов. Тус наадамд Монгол улсыг төлөөлөн МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дэргэдэх Солонгос дахь бурханы шашны төвийн тэргүүн О.Батбуян тэргүүтэй лам хуврагууд болон Солонгос улсад суралцаж буй оюутан залуус хамтран Монголын Бурханы шашнаа сурталчилах арга хэмжээг сайхан зохион байгуулж  оролцлоо.

Read more...
 
НИГҮҮЛСЭЛ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ-2013
Friday, 17 May 2013 13:21

 

 

ХУРЛЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР.

Хурлын хоёр дахь өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд нээлттэй хичээлээр үргэлжиллээ.

Сүм хийдийн хүрээнд экологийн боловсрол олгох боломж, арга зүйг 21 аймгийн ловонгуудад таниулах, санал солилцож тус дацангийн ерөнхий боловсролын сургуулийн насны 17 лам хүүхдэд хичээл зааж үзүүлэв. Хичээлүүд дараах сэдвээр заагдлаа. Үүнд:

- “Бурханы шашны уламжлал ба экологи” сэдвээр Их Цутгал сангийн хөтөлбөрийн зохицуулагч Л.Чулуунчимэг,

- “Миний гэр, чиний гэр, бидний гэр”, “Монголын нохой зээх” сэдвүүдээр Өмнөд Берингия сан, Нохой зээх хамгаалах төслийн удирдагч Ребека Вотерс,

- Экологийн боловсролын хөтөлбөрөөс “Модноос суралцахуй” сэдвээр Иргэний Боловсролын Төвийн төслийн зохицуулагч Б.Ариунцэцэг,

- Олон Улсын Ирвэс Хамгаалах сангийн биологич М.Цэрэннадмид “Ирвэсийг бид мэдмээр байна” сэдвээр,

- Говийн Хулан Хамгаалах сангийн ажилтан Анне Камил “Монголын Хулан” гэсэн сэдэвтэй байлаа.

 

 

 
НИГҮҮСЭЛ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ-2013
Friday, 17 May 2013 13:10

 

Монголын Бурханы шашинтангууд “Нигүүсэл ба байгаль хамгаалал” сэдвийн дор тавантаа хуран чуулж байна.

Эрт дээр үеэс Бурханы шашны сүм хийд, лам хуврагууд байгаль эх дэлхийгээ хамгаалахад голлон үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн Бурханы шашныг байгальд ээлтэй шашин гэдгийг нийт олон хүлээн зөвшөөрч байна.

Эл үйл явдлын хүрээнд бид байгаль хамгаалах 8 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, хэрэгжүүлж байгаа нь хамгийн чухал зүйл юм.

Хөдөө орон нутгийн лам хуврагуудын санал санаачилгаар тухайн нутагт тулгамдаж байгаа ан амьтан, ургамал мод, байгаль орчинд учруулж буй хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалсан уул уурхай, олон зүйлийн бохирдолт зэргийг хэрхэн шийдэх тухай хэлэлцэж тэдгээрийг шийдэхэд ямар бэрхшээл, ололт байсан талаар харилцан мэдлэг туршлага солилцдог болсон нь Бурханы шашин ба Байгаль хамгаалал хурлын онцлог болсон.

Энэ удаагийн хурлаар урьд хийсэн ажлын тайланг дүгнэж хэлэлцэхээс гадна ховор болон ховордож байгаа ан амьтад тэдгээрийг хамгаалах, таниулах мэдлэгийг сүм хийдүүдээс сүсэгтэн олонд хүргэх арга замын талаар ярилцлаа.

 
Дүлцэнгийн элс өргөх нь
Friday, 17 May 2013 12:46

 

ДҮЛЦЭНГИЙН ЭЛС ӨРГӨХ НЬ

Ханьцашгүй дээд тантрын ёсны идам бурхдын нэг Дүйнхор буюу Цагийн Хүрдэн хэмээх бурханыг тахих зан үйлийн нэг хот мандал бүтээхдээ нарийн ёс дэгийн дагуу бүтээж адислаад үүддэг нэгэн зүйл тахил бол дүлцэнгийн элс юм. Энэхүү элсийг бурхан шүтээн, газар нутаг, уул усны эзэн лус, савдагт өргөхөд тэдгээр машид баясдаг хэмээдэг. Хот мандлын элсийг лусад өргөвөөс нэг ширхэг элс нь 10000 лан алт өргөсөн мэт буян хураадаг бөгөөд зориулж аваачсан элснээс ширхэг элс ч эргүүлж авчирч болохгүйг анхаарах хэрэгтэй. Учир нь лус дагадаг хэмээдэг. Иймд зорьж өргөх уул, усандаа тусгайлан хуваан бэлтгэсэн элсээ залж аваачихаас бус нэг боодолтой элснээс олон газар олон тасдаж өргөддөггүйг анхаарна уу.

Бурханы шашинд уул, газар, ус, булаг шанд, нуур цөөрөм зэрэг нь бүгд эзэнтэй учир болгоомжгүй харьцсанаас болж лус, савдгийн хорлол, зовлон үүсдэг гэж үзнэ. Баясгах нь сайн учир дүлцэн өргөхөөр явахдаа номын дагуу байж, бие, хэл, сэтгэлийн сайхан үйлээр гүйцэтгэх учиртай.

 

 
Өнөөдөр Майдар эргэлээ.
Thursday, 02 May 2013 13:16

Ногоон морин тэргүүнт тэргэнд заслан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг. Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран өлзий хутаг оршоож их мандал өргөдөг. Ийнхүү Майдар эргэхэд сайн цагийн Мянган бурханаас ирээдүйд залрах Майдар бурханы номын рашааныг хүртээн, Таван их номын хүрдэн эргүүлэх лугаа үүдзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага түмэн олон сүсэгтэн бүгд дагалдан ерөөл тавих уламжлалт их ёслол боллоо.

 
Маргааш Майдар эргэнэ.
Wednesday, 01 May 2013 08:23

 

Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын хуучдын өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай. Энэ жилийн Майдар эргэх их ёслол 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн морин цагаас болох гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.

 

Read more...
 
  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  Next 
  •  End 
  • »


Цаг агаар


Медиа



Get the Flash Player to see this player.

time2online Extensions: Simple Video Flash Player Module

Холбоос

Buddha.mn
Монголын бурханы шашны мэдээлэл боловсролын нэгдсэн сайт
Дүйнхор
Дүйнхор буюу Цагийн Хүрдэн

Манай зочид